Saturday, May 5, 2018

Нар,цөм

Picture
Нар (Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.8%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.

Нар нь Сүүн зам галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.

Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд. Дундаж нягт нь 1,4 г/см3, цөмдөө нягт нь 150 г/см3. Нарны гадаргуу дээр чөлөөт уналтын хурдатгал 27398 см/с2, сансрын хоёрдугаар хурд - 618 км/с.

[засварлах] Бүтэц Нарны нас ба хөгжил Нарны радиусыг, төвөөс нь фотосферын гадаргуу хүртэлх хэмжээгээр нь тооцдог байна. Нарны дотоoд бүтцийг инфрадолгион ба компютер загварчлалын аргаар судлана.

Нар нь доорхи бүтэцтэй болно. Үүнд:
  • Цөм
    • Цөмийн радиус нарны нийт радиусын 0.2 хувийг эзлэнэ. Нягт нь 150,000 kг/м3 (усны нягтаас 150 дахин их)хүрэх ба температур нь 13,600,000 К (Нарны гадаргуугийн температур 5,785 К буюу 2350 дахин бага). Нарны энергийн эх үүсвэр нь цөмийн гинжин урвал (p-p буюу протон-протон гэж нэрлэгдэнэ) бөгөөд энэ процессийн үр дүнд устөрөгч гели болон хувирна.

Байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд ихсэх болсон нь хүн төрөлхтний буруутай үйлдлээс үүдэлтэй болохыг дэлхий нийт хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Үлэг гүрвэлүүдэд тохиосон “их мөхөл” шиг өдөр хүн төрөлхтөнд хэзээ нэг цагт тохиох нь лавтай. Гамшгийн давтамжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй олон хүчин зүйлээс нарны идэвхжил нэлээд дээгүүр байрт ордог аж. Нарны аймгийн нийт массын 99.9 орчим хувийг эзэлдэг, дэлхийгээс 109 дахин том нарыг бүрдүүлэгч гол элемент устөрөгч, гелийн нөөц дундарч буйгаас нарны идэвхжил хурдсах болжээ.Нар одоогийн байдлаар 4.6 тэрбум орчим жилийн настай. Олон улсын эрдэмтдийн тооцоогоор нар одоо байгаагаасаа 250 дахин том, 30 хувиар илүү жинтэй байснаас гадна илүү тод гэрэлтдэг байж. Нар 10 тэрбум жилийн хугацаанд дэлхийг гэрэлтүүлэх боломжтой гэж судлаачид үздэг. Тэрбум жил өнгөрөх тутамд нар 10 орчим хувиар бүдгэрдэг. Энэ шалтгааны улмаас нарны дэлхийтэй харилцах соронзон орны тогтолцоо алдагдаж, энэ нь байгалийн гамшигт үзэгдэл тохиох урьдач нөхцөл болж буй гэдэгт эрдэмтэд мөн итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдэл ойр ойрхон давтагдсанаас ихэнх хувийг газар хөдлөлт эзэлдэг. Ил болон далд газар хөдлөлт дэлхийн соронзон орноос үүдэлтэй болох юм байна. 1970-аад оноос хойш 20 гаруй жил байгалийн онц үзэгдэл болоогүй. 2000 оноос хойшхи 10-хан жилийн дотор 10 гаруй аюулт үзэгдэл хүн төрөлхтөнд тохиолдсоноос хамгийн олон хүний аминд хүрсэн нь 2004 оны Индонезийн цунами, өнгөрөгч оны Гаитийн газар хөдлөлт юм. Гамшиг Гаитид З16 мянга, Индонезэд 230210 хүний аминд хүрсэн юм.

0 comments:

Post a Comment

 
#blog-pager{clear:both;margin:30px auto;text-align:center; padding: 7px; } .blog-pager {background: none;} .displaypageNum a,.showpage a,.pagecurrent{font-size: 13px;padding: 5px 12px;margin-right:5px; color: #AD0B00; background-color:#FAB001;} .displaypageNum a:hover,.showpage a:hover, .pagecurrent{background:#DB4920;text-decoration:none;color: #fff;} #blog-pager .pagecurrent{font-weight:bold;color: #fff;background:#DB4920;} .showpageOf{display:none!important} #blog-pager .pages{border:none;}