Saturday, May 5, 2018

Нарны аймгийн дагуулууд

Аварга том гарагууд анх нягтрахдаа маш халуун байдаг. Иймээс одоогийн хэмжээтэй нь харьцуулахад илүү том байдаг байсан. Гараг үүсэх явцын төгсгөлд гарагийг бий болгосон хий, тоосонцруудын үлдэгдэл гарагийг тойрон эргэлдсээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хийн ихэнх хэсгийг гараг залгиж эсвэл сансарт таран замхардаг. Үлдсэн хий, тоос нь нэг дор цугларч дагуулуудыг бий болгоно.
Дагуулуудын ихэнх нь дээр өгүүлсэн маягаар бий болсон гэж үздэг ч зарим нь гараг бий болсны дараа гаднаас нэгдсэн нь ч бий. Энэ дагуулуудын тойрог зам нь маш нягт элипс хэлбэртэй бөгөөд бусад дагуултай харьцуулахад өөр байдаг. Үүнд ПоебеТритонболон хэд хэдэн бяцхан дагуулууд багтдаг. Ангараг гарагийн дагуул ПобосДеймосыг гараг үүссэний дараа нэгдсэн гэж үздэг.
Хөрст гарагуудын дагуулууд бүгдээрээ нэг бол гараг бий болсны дараа нэгдсэн эсвэл мөргөлдсөнөөс болж үүссэн байна. Энэ нь аварга том хийн гарагуудын эргэн тойронд л дагуул үүсдэг гэсэн таамаглалыг нотолж байгаа юм.

0 comments:

Post a Comment

 
#blog-pager{clear:both;margin:30px auto;text-align:center; padding: 7px; } .blog-pager {background: none;} .displaypageNum a,.showpage a,.pagecurrent{font-size: 13px;padding: 5px 12px;margin-right:5px; color: #AD0B00; background-color:#FAB001;} .displaypageNum a:hover,.showpage a:hover, .pagecurrent{background:#DB4920;text-decoration:none;color: #fff;} #blog-pager .pagecurrent{font-weight:bold;color: #fff;background:#DB4920;} .showpageOf{display:none!important} #blog-pager .pages{border:none;}