Saturday, May 5, 2018

Гараг

Гариг нь од буюу одны үлдэгдлийг тойрон эргэх, бөмбөрцөг хэлбэртэй байхад хүрэлцэхүйц татах хүчтэйцөмийн нэгдэх урвал явагдахад хүрэлцэхгүй хэмжээтэй, өөрийн орчмын зайг жижиг биетүүдээс чөлөөлсөн, өөртэй нь харьцуулахуйц хэмжээний биет ойр орчимд нь оршихгүй байх одон орны биет юм.[a][1][2]
Гаригуудыг эртний соёл иргэншлүүд бурхан эсвэл бурхны элчүүд хэмээн үздэг байжээ. Одоо ч гэсэн гаригуудыг хүний амьдралд нөлөөлдөг гэсэн итгэл байдаг нь астрологизурхай юм. Шинжлэх ухааны мэдлэг ихэссэнээр гаригийн тодорхойлолт өөрчлөгдөж, өөр өөр биетүүдийг оролцуулах болсон. Өнөө үед ч гэсэн бүхний хүлээн зөвшөөрдөг гаригийн тодорхойлолт гэж үгүй. 2006 онд Олон Улсын Одон Орны Холбоонарны аймаг дахь гаригуудын талаарх алба ёсны тогтоолыг гаргасан ч үүнийг ч гэсэн зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрөөгүй байна.

Дээд мөр: АнгарагБуд; доод мөр: СарДэлхийн ванХаумеа одой гаригууд (хэмжээ зөв)
Эртний Ромын эрдэмтэн Птолемей гаригуудыг эпицикл байдлаар дэлхийг тойрч эргэдэг хэмээн үзэж байжээ. Хэдийгээр гаригууд нь нарыг тойрч эргэдэг гэсэн санаа олон удаа гарч байсан ч 17-р зуунд л Галилео Галилейн дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар энэ санаа дэмжигдэх болсон байна. Энэхүү ажиглалтын үр дүнгийн нарийн судалгаагаар Иоханнес Кеплер гаригуудыг тойрог бус эллипсбайдлаар эргэдэгийг нээжээ. Ажиглах багажууд сайжирснаар гаригууд нь дэлхийн адилаар налуу тэнлэг дээр эргэж, мөсөн туйл, улиралтай; сансрын эрин үе эхэлснээр сансрын хөлгүүдийн ачаар галт уулхар салхитектоникгидрологийн онцлогтойг одон орон судлаачид нээсэн байна. 1992 оноос нарны аймгаас гадна, бусад одыг тойрч эргэх олон зуун гариг олдсоноор тэнгэрийн заадас галактик дахь гаригууд нь биднийхтэй ижил онцлогтойг тогтоожээ.


0 comments:

Post a Comment

 
#blog-pager{clear:both;margin:30px auto;text-align:center; padding: 7px; } .blog-pager {background: none;} .displaypageNum a,.showpage a,.pagecurrent{font-size: 13px;padding: 5px 12px;margin-right:5px; color: #AD0B00; background-color:#FAB001;} .displaypageNum a:hover,.showpage a:hover, .pagecurrent{background:#DB4920;text-decoration:none;color: #fff;} #blog-pager .pagecurrent{font-weight:bold;color: #fff;background:#DB4920;} .showpageOf{display:none!important} #blog-pager .pages{border:none;}