Гаригууд нь ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг: нягт багатай, том хэмжээний хийн гариг болон жижиг, чулуурхаг хөрст гариг. Олон Улсын Одон Орны Холбооны тодорхойлолт ёсоор нарны аймагт найман гариг оршино. Нарнаас тоолбол дөрвөн хөрст гариг: Буд, Сугар, Дэлхий, Ангараг; дөрвөн хийн гариг: Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван. Эдгээрэс гадна мөн одоогоор нээгдсэн таван одой гаригтай: Церера, Дэлхийн ван (хуучнаар ес дахь гариг хэмээгдэж байсан), Макемаке, Хаумеа, Эрида. Буд, Сугар, Церера, макемакег эс тооцвол эдгээр нь бүгд байгалийн дагуултай.
2009 оны 6 сарын байдлаар нарны аймгаас гадуур орших 353 гариг олджээ. Эдгээр дотор дэлхийтэй ойролцоо хэмжээний ч, аварга том хийн гаригийн хэмжээтэй гаригууд байна.
0 comments:
Post a Comment